Аврагчид 96 удаагийн шүхрийн буулт хийлээ

120510238_660159118217876_1021506052705274406_o-1.jpg

   ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгууллаа. 

Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 16 алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид МИ-171Е маягийн нисдэг тэргээр нислэг үйлдэж, нийт 96 удаагийн шүхрийн буултыг хийж дадлага туршлагаа ахиуллаа гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

scroll to top