Шуурхай удирдлагын оператор, холбоочдын сургалт хээрийн дадлага сургуулиар үргэлжилж байна

120291724_1529040587296348_6338033850309732271_o.jpg

  Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/199 дүгээр тушаалаар Баруун бүсийн холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, шуурхай удирдлагын оператор, жолооч-холбоочдын “ХС-2020” сургалт Увс аймагт хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

This image has an empty alt attribute; its file name is 120393830_1529039623963111_3843445639606838053_o-1024x768.jpg

  Сургалтад баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, шуурхай удирдлагын оператор, жолооч-холбоочин зэрэг 50 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

  Гамшгийн үеийн бүсийн удирдлага зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах зорилгоор танхимын болон хээрийн гэсэн хоёр төрлөөр сургалт явагдаж байна.

   Хээрийн дадлага сургуулийг Увс аймгийн Онцгой байдлын газрын “Усны сургалт, хяналт дадлагын төв”-д зохион байгуулагдаж байгаа  бөгөөд алба хаагчдад холбоо, зарлан мэдээллийн дэвшилтэт техник, технологийн мэдлэг олгох, холбоо мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах мэдлэг чадварыг нэмэгдүүлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top