Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна

UNDSEN1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь жил бүрийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил Гамшгаас хамгаалах бодлогын онол, аргазүй, түүний өнгөрсөн, одоо, ирээдүйд хийсэн үнэлэлт, дүгнэлт, цаашид сайжруулах арга замыг шинжлэх ухааны үндэстэй дэвшүүлэн тавьж, хамтран хэлэлцэх, хурлын үр дүнд тулгуурлан холбогдох талуудад чиглэсэн санал, зөвлөмж гаргах зорилгоор “Гамшгаас хамгаалах бодлогын хөгжил, шинэчлэл” сэдвээр 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулах юм.

Тус эрдэм шинжилгээний хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлэх эрдэм судлаач та бүхнийг урьж байна.

Эрдэм шинжилгээний хуралд оролцох эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, докторант, магистрант бүтээлээ эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр 2020 оны 10 дугаар сарын 30-ны дотор nema.dri.mn@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжтай энд дарж танилцах боломжтой.

Холбоо барих утас: 51-262539

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн

scroll to top