Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Говьсүмбэр аймгийн 5 дугаар багийн “Ар хөтөл” гэдэг газар малчин Н /42 настай, эрэгтэй/ 2015.12.07-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад 2 хоног сураггүй байна гэсэн дуудлагыг 2015.12.09-ний өдрийн 09:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашин, ар гэрээс нь 5 хүн 1 автомашин, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.12.11-ний өдрийн 11.55 цагт “Гүүлстийн энгэр”  гэдэг газар /Гэрээсээ зүүн урд зүгт 4 км-т/ хөлдөж нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад;

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн Ойчдын 19 дүгээр гудамжийн 18-ын А тоотод оршин суугч Т /16 настай эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/, 2015.12.10-ны оройн 20:10 цагийн орчим гэрээсээ гараад одоог хүртэл олдохгүй байна гэсэн дуудлагыг 2015.12.11-ний өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20, цагдаагийн 1 албан хаагч, орон нутгийн 3, нийт 24 хүн 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.12.11-ний өдрийн 12:25 цагт Шарын гол сумаас баруун хойд зүгт 28 км-т, Улаанбаатар төмөр замын 42-р зөрлөгийн орчмоос олж, тусламж үйлчилгээ үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Ус, цас, шаварт саатсан: Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Хотгорын бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ О /21 настай эрэгтэй/, Б /37 настай эрэгтэй/, О /33 настай эрэгтэй/ нар Пронтер загварын автомашинтай цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.12.12-ны өдрийн 02:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 23 дугаар ангийн 6 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Чингүнжавын хөшөөний зүүн талд байрлах дулааны шугамын худагт цогцос байна гаргаж өгнө үү гэсэн цагдаагийн байгууллагын хүсэлтийг 2015.12.11-ний өдрийн 13:03 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй 40-45 орчим насны эмэгтэйн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад;

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаан чулуутын хогийн цэг дээр барилгын хогонд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 2015.12.11-ний өдрийн 17:37 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А /43 настай, эрэгтэй/ нь зүүн хөлийн шилбэ орчимоор цементэн хавтанд дарагдсан байсныг гаргаж тусламж үйлчилгээ үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 4 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э,Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн  “Хөөгчиг” гэдэг газар малчин З-ийн 1 тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр:  

Нийслэлд гал түймрийн 4,орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгайн 59-ийн А тоотод иргэн О-ын гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.11-ний өдрийн 15:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Л /6 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагын зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.11-ний өдрийн 02:29 цагтхүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Объект 03-ын хашааны гадна жалганд хог, шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.11-ний өдрийн 13:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамжны 443 тоотод иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.11-ний өдрийн 22:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын Хайрхан багийн 18 дугаар гудамжийн 4 тоотод иргэн С-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.11-ний өдрийн 11:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн 7 алба хаагч тус тус ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн Партизаны гудамжийн 3 дахь хөндлөнд Чэйзер загварын автомашинаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 2015.12.12-ны өдрийн 04:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг машин дотор жолооч О угаартсан байдалтай байсныг гарган авч, тус сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top