Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Дорноговь аймгийн Сайншанд сумын Хаяа багийн “Үзүүр” /аймгийн төвөөс 27 км/ гэдэг газар оршин суугч малчин О /44 настай, эмэгтэй/ 2015.12.13-ны өдрийн 18:00 цагт малдаа гараад төөрсөн тухай дуудлагыг 2015.12.13-ны өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, ар гэрийн 1 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.12.14-ний өдрийн 00:10 цагт “Үзүүр” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Булган аймгийн Булган сумын Рашаант багийн “Зүүн түрүү”-ний 36 дугаар гудамжийн 1 тоотод Т /8 настай, эрэгтэй/ 2015.12.13-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.13-ны өдрийн 22:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.12.14-ний өдрийн 00:02 цагт гэрийнхээ хашаан дотор байсан хураалттай түлшний модонд даруулан нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Цасанд саатсан: Төв аймгийн Баянцагаан сумын Ханхайн даваанаас Улаанбаатар чиглэлд явж байсан “Соната-6” загварын 3 автомашинтай 13 иргэн цасанд сууж, бензин дууссан  тухай дуудлагыг 2015.12.14-ний өдрийн 03:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг татан гаргасан.

2.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т /Ө-44095/00//, У-100024/00///  2015.12.10-ны өдрийн 22:47 цагт  4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Баянговь, Богд, Баянхонгор сумын иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн, Баянговь. Баянлиг суманд учирсан хохирлыг тогтоохоор аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 8, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 4, аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн 2, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн 1, нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 4 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э,Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн  “Хөөгчиг” гэдэг газар малчин З-ийн 1 тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр:  

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 5 дугаар гудамжийн 4 тоотод иргэн О-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.13-ны өдрийн 09:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч;

Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 3 дугаар гудамжийн 375 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.13-ны өдрийн 23:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн гал тогооны өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.12.14-ний өдрийн 06:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top