Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдын хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Эцэг, эхийн зөвлөл”-ийг 2019 онд байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 1, 54, 68,160 дугаар цэцэрлэгтэй хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангах сургалт, дадлага зохион байгуулах, алба хаагчдын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад нь дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.