Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Хэнтий аймгийн Галшар сумын Арвин багт оршин суугч иргэн Э /49 настай, эрэгтэй/, Х /12 настай, эмэгтэй/, Д /39 настай, эмэгтэй/, Э.Удвалцэцэг /7 настай, эмэгтэй/ нар Чингис хотоос Галшар сумын “Хөтөл сүүж” /аймгийн төвөөс 138 км/ гэдэг газар гэрлүүгээ 2015.12.13-ны өдрийн 23:00 цагт гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.14-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, сумын Тамгын газрын даргаар ахлуулсан 4 хүн 1 автомашин, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.14-ний өдрийн 22:50 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 71 дүгээр байрны дэргэд дулааны шугамын худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 2015.12.14-ний өдрийн 12:39 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж /нэр, нас, гэрийн хаяг тодорхойгүй/ эрэгтэй хүн унаж нас барсан байдалтай байсныг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч У-д хүлээлгэн өгсөн.

2.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 4 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э,Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн  “Хөөгчиг” гэдэг газар малчин З-ийн 1 тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр:  

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хороолол, 904 дүгээр байрны 3 дугаар орцны 98 тоотын айл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.14-ний өдрийн 14:04 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймрээс иргэн А /30 настай, эрэгтэй/-н амь насыг авран хамгаалсан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжны 399 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.14-ний өдрийн 17:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 7 дугаар гудамжны 259 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.14-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн “Дулаан Шарын гол” ХК-ийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.14-ний өдрийн 21:25 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 7 албан хаагч,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багт орших “Баянмагнай тод” хүнсний захын хашаанд дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.15-ны өдрийн 02:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 45 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4. Сум, галт хэрэгсэлтэй холбоотой осол:

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Барс-2” хүнсний захын урд төмөр замын гүүрний доод тогтоол усанд галт зэвсэг байна гэсэн дуудлагыг 2015.12.14-ний өдрийн 12:44 цагт хүлээн авч Нийсэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1 ширхэг “Дробинк” загварын бууг /6 ширхэг сумтай/ уснаас гаргаж Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад И-д хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top