1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Өмнөговь, Төв аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 8-13 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 0-2 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 42 дугаар гудамжинд иргэн Б-ын 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 10:37 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 10:46 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны 5 дугаар гудамжинд иргэн Д-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 11:08 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийсллэийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Зүүн салаа”-ны 7 гудамжинд иргэн О-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 12:50 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Цайз”-ын 23 дугаар гудамжинд иргэн Ч-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 19:15 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шархад”-ны 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 21:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан 21:13 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Хоршоолол”-ын 1 дүгээр гудамжинд иргэн Э-ын 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.10-ны өдрийн 23:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 00:02 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн “Баянбулаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дах Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цагаан-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж 18:30 цагт унтраасан. Уг түймэрт 1500 га талбай шатсан.
4.Зам тээврийн осол:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д Автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид 1 хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6.5 км зам туулан 14:37 цагт очиход иргэн Б-ийн жолоодож явсан “Маяти-2” загварын ачааны автомашин иргэн Б-ын жолоодож явсан “Сай” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Б /35 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмсэн тул эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгсөн.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ Суудлын автомашин онхолдож хүмүүс бүхээгнээсээ гарч чадахгүй байгаа тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 18:00 цагтхүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 17 км замыг туулан 18:15 цагт очиход Цагаанхайрхан сумаас Улаангом сумын чиглэлд 2 зорчигчтой иргэн С-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин онхолдсон тул босгож иргэн О /30 настай, эрэгтэй/, С /27 настай, эрэгтэй/, А/26 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж тус сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн.
5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Архангай аймгийн Чулуут сумын Хархан багийн “Улаан халзайн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 43 км-т, Ө-47016/60//, У-1000 42/00///10.11-ний өдрийн 04:49 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
6.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ Тус сумын харьяат иргэн Ө /33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдөр хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар 08.19-ний өдрөөс 09.24-ний өдөр, 09.10-ны өдрөөс 09.12-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсныг 10.09-ний өдөр дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10.10-ны өдрийн 08:30 цагаас эхлэн “Алаг толгой” гэдэг газраас зүүн зүгт “Хөх хөтлийн хавцал” гэдэг газар хүртэл 12 км-т Ховд голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон. 10.11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Зэрлэгийн нуруу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 198 км-т/ Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн О /52 настай, эрэгтэй/ самар түүж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хүдэр сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 14:30 цагт явж 19:00 цагт очиж хоносон. 10.11-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР