Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 07:53 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 07:57 цагт очиж иргэн Д-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 18:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:05 цагт очиж иргэн Г-ын 4х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргал мандах багийн “Нарийн шүрэн” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 204 км, сумын төвөөс баруун зүгт 75 км/-т Ойн түймэр гарч байна гэсэн дуудлагы г 10.11-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан.Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 18:20 цагаас түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн нөхцөл байдлыг хяналтандаа авсан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шорвог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 320 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.11-ний өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 15:35 цагт түймрийг бүрэн унтрааж иргэн Б-т хүлээлгэн өгсөн. Гал түймэрт 150 га хээрийн талбай өртөж шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:    

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/Тус сумын харьяат иргэн Ө /33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдөр хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар 08.19-ний өдрөөс 08.24-ний өдөр, 09.10-ны өдрөөс 09.12-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсныг 10.09-ний өдөр дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10.11-ний өдрийн 08:00 цагаас эхлэн Алаг толгой гэдэг газраас зүүн зүгт Хөх хөтлийн хавцал гэдэг газар хүртэл 10 км-т “Хөх хөтөлийн гол”-ын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:10 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Зэрлэгийн нуруу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 198 км-т/ Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн О /52 настай, эрэгтэй/ самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хүдэр сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10.11-ний өдрийн 07:00 цагаас эхлэн “Зэрлэгийн нуруу”-ны урд хэсгээр 23 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top