Иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулна

songuuli-6vbm7e8s6ctqmzaz49nukizez6adczoxofq0b5f5g00.jpg

      Онцгой байдлын байгууллагаас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль маргааш буюу 10 дугаар сарын 15-ны өдөр болохтой холбогдуулан коронавируст халдвар болон усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулна.

 Тодруулбал, гол мөрөн ихтэй Архангай, Булган, Төв, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 600 орчим иргэний аюулгүй байдлыг ханган гол усаар гаргаж сонгуульд оролцуулах юм.

    Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас сонгуулийн санал авах байр, ухуулга сурталчилгаа, хэсгийн хороодын барилга байгууламжид  гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top