ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хоол үйлдвэрлэлийн хэсгийн алба хаагчид долоо хоног бүр хоол сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэ удаа “Монгол үндэстний хоол” өдөрлөгөөр Монгол үндэстний уламжлалт хоол, хүнсээс сонгон дөрвөн төрлийн 1-р хоол, 7 төрлийн 2-р хоол, 2 төрлийн зууш, өрөм, ааруул, цөцгий, бяслаг зэргээр хачир бэлтгэн үйлчилж, хоолны амт, чанарын судалгаа авсан юм.
Хоол үйлдвэрлэлийн хэсгийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг таниулах, орон орны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийт алба хаагчдын зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, хоолны цэсийг шинэчлэхэд үйлчлүүлэгчдийн хэрэгцээг тодорхойлох зорилгоор энэхүү арга хэмжээ боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.