Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатархотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 19-ний өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 19-ний өдөр нутгийн баруун хагаст, 20-ны өдөр ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 19-ний өдөр нутгийн баруун хойд хэсгээр, 20-ны өдөр ихэнх нутгаар хүйтэрнэ.

Гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 11:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:07 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр, иргэн С-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, хураалгаатай мод тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 13:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 13:58 цагт очиж, иргэн О-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хар хустайн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 14:31 цагт очиж, иргэн Т-ийн эзэмшлийн 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Баяндаваа багийн 12 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 17:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:25 цагт очиж, иргэн Б-ийн 2×2 хэмжээтэй амбаар, 4 метрийн урттай хашаа, 1 тн өвс тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3дугаар багийн 2 дугаар гудамжинд иргэн М-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 21:12 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:15 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан. 

3.Ой, хээрийн түймэр:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6дугаар багийн “Сүжгийн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 13:55 цагт унтраасан. /Түймэрт 3.6 га талбай шатсан./

4.Зам тээврийн осол:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км, сумын төвөөс урд зүгт 17 км/-т “Цагаан тохой” гэдэг газар Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд “Бэрлэг майнинг” ХХК-ийн шатахуун /28 тн/-ыг тээвэрлэж явсан иргэн М-ын эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин замын хажуу тал руу унасан тухай дуудлагыг 10.14-ний өдрийн 10:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид “Бэрлэг майнинг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, тээвэрлэж явсан шатахууныг нь 2 автомашинд шилжүүлэн ачиж, 15:35 цагт тухайн автомашиныг татан босгож тус сум дахь Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Их-Ойгор багийн “Ойгор” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ Тус сумын харьяат малчин Ө /30 настай, эрэгтэй/ 10.13-ны өдрийн 23:00 цагийн орчим малчин Ы-аас /согтуу/ гэрлүүгээ явна гэж морьтой яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь “Арал” гэдэг нууранд үхсэн байхыг нь олсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 150 км замыг туулан 17:14 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар мөн өдрийн 19:26 цагт иргэн Ө-ийн цогцсыг Арал нуурын 3 метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top