Уламжлалт болон төслийн зуухны янданг хэрхэн хөөлөх вэ?
- Галлахын өмнө яндангаа буулгаж үзүүр хэсэгтээ арзгар тросстой урт саваагаар хөө, тортгийг цэвэрлэнэ.
- Цэвэрлэсний дараа яндангийн нэг үзүүрт битүү уут углаж зөөлөн түншиж хөө, тортогийг хийнэ.
- Дээрх үйлдлийг 2-3 удаа давтана.
Ханан пийшинг хэрхэн хөөлөх вэ? - Байшингийн шувуу нуруунаас дээш гарсан янданг үзүүртээ арзгар тросстой 6 метр урт саваагаар дотор ханыг үрж тортог, бохийг унагана.
- Савааг ханан пийшингийн худгийн доод хэсэгт хүргэнэ.
- Ханан пийшин хэдэн худагтайгаас хамаарч худаг бүрт нүх гаргаж, дотор хана, булан тохой,өнцгүүдийг сайтар цэвэрлэж хөө тортгийг хутгаж авна.
Анхаарах: - Яндан хөөлөх явцад гэмтэл үүсч ан цав гарахаас сэргийлээрэй.
- Хэрэв яндан элэгдэж, нимгэран ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах эсвэл солих шаардлагатай.
- Янданг жилд 2-3 удаа хөөлж хэвшээрэй.
Хүн бүр хариуцлагатай байж дээрх зааврыг ягштал мөрдөж өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогоос хамгаалаарай.
Эх сурвалж: НОБГ