Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэл, Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 08 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, бэлтгэл ажлыг шалгах, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөгөө өгч, удирдлагаар хангах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор болон төв, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж байна.
ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Хэрлэнбаян-Улаан сумдын өвөлжилтийн байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмжөөр хангаж ажилласан байна.
Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 02 тоот албан даалгаврын хэрэгжилт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, орон нутаг дахь Улсын нөөцийн цэг салбарын үйл ажиллагаа, өвс, тэжээлийн хадгалалт хамгаалалт, дулааны шугам сүлжээ, эрчим хүч, цахилгаан станцын бэлтгэл бэлэн байдал, иргэд болон отор нүүдлээр яваа малчдад үзүүлж буй эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд үнэлэлт дүгнэлт өгч, хүндэрч болзошгүй автозам, давааг нээх, цэвэрлэх зориулалттай техник, хэрэгслийн бэлтгэл бэлэн байдалтай газар дээр нь танилцаж аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулжээ.