Ерөнхий боловсролын “Монтэ-Роза” сургуулийн 6, 7, 8 дугаар ангийн багш, сурагчид Онцгой байдлын албаны музейтэй танилцлаа.
Танилцах ажиллагаанд 52 сурагч оролцож, Онцгой байдлын албаны түүхэн замнал, хийж хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдлэгээ дээшлүүлсэн юм.
Энэ үеэр сурагчдын дунд танин мэдэхүйн болон Онцгой байдлын албаны тухай агуулга бүхий хөгжөөнт “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулж, шалгарсан сурагчдыг шагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.