1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, говь, талын нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө хүйтэрч 0 градус орчим байна.
Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
2. Гал түймэр:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 9 дүгээр гудамжинд иргэн Я-ын 10х6 метрийн хэмжээтэй, иргэн Г-ын 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 15:23 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны “Уул”-ын 9 дүгээр гудамжинд иргэн Г-ын 6х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 16:18 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 16:12 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт С /7 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/, Э/2 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Увс аймгийн Завхан сумын 12 дугаар багийн “Буянт” хорооллын 11 дүгээр гудамжинд иргэн Г-ийн 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.26-ны өдрийн 02:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 2.1 км зам туулан 02:24 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Шийрийн гозгор” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 85 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 13:08 цагт унтраасан. Уг гал түймэрт 18 га талбай шатсан.
Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Барчин” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 16:00 цагт унтраасан. Уг гал түймэрт 18 га талбай шатсан.
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Цочиртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 32 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 20:00 цагт унтраасан. Уг гал түймэрт 5 га талбай шатсан.
4.Зам тээврийн осол:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлт”-ийн даваанд Зам тээврийн осол болж хүмүүс гэмтсэн тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 14:22 цагт 14:53 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан 14:50 цагт очиход иргэн Ч-ийн жолоодож Хүй долоон худагаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан QV-25 загварын автокран нь 2 суудлын автомашин, 2 бага оврын ачааны автомашин (Портер), 1 том оврын ачааны автомашин (Норд бенз)-ыг мөргөсний улмаас осолд холбогдсон 10 хүнээс бэртэж гэмтсэн 8 хүнийг ЯТТТ-д, автокраны жолооч нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Ч /58 настай, эрэгтэй/, “Аксент” загварын суудлын автомашинд зорчиж явсан Сонгинохайрхан дүүргийн иргэн Б/31 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өвөр модот багийн “Цагаан хаалга” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 85 км-т/ Суудлын автомашин онхолдож 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 10.26-ны өдрийн 02:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын хүн эмнэлгийн ажилтнууд 10 км зам туулан 03:15 цагт очиход тус аймгийн Бат-Өлзий сумын төвөөс Хархорин сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Ноте” загварын суудлын автомашин онхолдож жолооч тус аймгийн Хархорин сумын харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Зулзагант гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/Тус сумын харьяат иргэн Ч /58 настай, эрэгтэй/ Дархан сумын төвөөс гэр рүүгээ явах гэж автомашинаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 23:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 02:34 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06:20 цагт тус аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Тавын гуу” гэдэг газар (гэрээс нь зүүн урд зүгт 42 км зайтай)-аас эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР