Боловсролын 11 байгууллагад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлээ

122753402_1062650200863825_5616679241875810962_o.jpg

   Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд Онцгой байдлын хэлтсээс боловсролын 11 байгууллагад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.

Тодруулбал, төрийн өмчийн 3 сургууль, 7 цэцэрлэг, хувийн хэвшлийн 1 сургуулийн 113 багш, ажилтан, сурагчийг хамруулан, ерөнхий үнэлгээг Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоол, Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалыг мөрдлөг болгож ажилласан юм.

  Эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хүрээнд гамшгийн эрсдэл, түүний удирдлага, эрсдэлийн үнэлгээний талаарх онолын мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top