Тусгай үүргийн онгоцоор 90 иргэн ирнэ

C58B2090-6A32-4DEB-9C0B-807A2761CDEB-6wxclcxs4ugc4g87eh24vgr5qmcovtpa2ru50m5dn40.jpeg

   Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Будапешт-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:18 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 90 иргэн эх орондоо ирнэ. Үүний 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2 нь жирэмсэн,  8 нь оюутан, 44 нь санхүүгийн гачигдалтай, 33 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Эрхэс” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top