Тамирчид багийн дүнгээр тэргүүлэв

122623497_874486149622364_651230105809858407_n.jpg

    ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчид ОУХМ С.Баттулгын нэрэмжит “Шилдэг боксчдын тэмцээн”-д амжилттай оролцож, 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ.

   Тодруулбал тус тэмцээний 51кг-д ОУХМ Л.Алтанцэцэг алт, 69кг-д ОУХМ Б.Мишээлт алт, 69кг-д спортын мастер У.Шинэцэцэг мөнгө, 63кг-д спортын мастер Б.Отгонбат мөнгө, 57кг-д спортын мастер О.Есүгэн хүрэл, спортын мастер Ц.Намуун хүрэл, 75кг-д спортын мастер Б.Эрхэмбаяр хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Мөн тэмцээний шилдэг тамирчнаар ОУХМ Б.Мишээлт тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top