Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30, 31-нд нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нээс ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хас”-ын 3 дугаар гудамжинд иргэн Ө-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 09:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 09:28 цагт очиж 21 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн 2 дугаар гудамжинд ргэн Д-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 10:14 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 10:16 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Задгай”-д иргэн Х-ийн хашаа, модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 12:56 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 73 дугаар гудамжинд иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 14:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 15:01 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Хадат”-ын 4 дүгээр гудамжнин Сүхбаатар дүүргийн иргэн Э-ын 10х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 20:14 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12 км зам туулан 20:35 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Баянхошуу багийн “Их-Уулын шил” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ Иргэн М-ын “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 02:54 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 40 км зам туулан 03:30 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Их барчгай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 125 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 14:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн даргаар ахлуулсан тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 18:15 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 320 га талбай шатсан.

4.Зам тээврийн осол:

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Нарийны гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 07:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 40 км зам туулан 09:15 цагт очиход Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Соната-7” загварын суудлын автомашин, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвөөс Баянхонгор аймгийн төвийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан  “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат иргэн Б /35 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин автозамын хамгаалалтын бетон хашлага мөргөж 1 хүн төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 04:13 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 16 км зам туулан 04:32 цагт очиход Налайх дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Раум” загварын суудлын автомашин автозамын хамгаалалтын хашлага мөргөж жолооч Сүхбаатар дүүргийн иргэн М/29 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн “Угалз-Эрдэнэ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 270 км-т/ Тус сумын харьяат малчин Ж /57 настай, эрэгтэй/ тэмээгээр мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 23:00 цагтхүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 23:54 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.29-ний өдрийн 00:39 цагт тус багийн “Угалз-Эрдэнэ” гэдэг газар (гэрээс нь баруун зүгт 1.5 км зайтай)-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top