Гал унтраах тактикийн сургууль хийлээ

122917267_3371329403092344_5785923868984215574_n-1536x1024-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт газар хөдлөлт болсны улмаас  “И-МАРТ” худалдааны төвд дэлбэрэлт үүсч, цахилгаан хангамжинд доголдол гарсан,  5 давхарын автомашины зогсоолын хэсэгт гал түймэр гарлаа гэсэн цагийн байдлын дагуу тус худалдааны төвд  гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуулийг Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдан явуулж, нийслэлийн Аврах анги 105, Баянзүрх дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, 63 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид болон “И-МАРТ” худалдааны төвийн ажилчид, галын сайн дурын бүлгэмийн гишүүд оролцсон юм.  

Сүүлийн жилүүдэд нийслэлд худалдаа үйлчилгээний барилга, байгууламж олноор баригдаж байгаа.

Үүнтэй холбогдуулан хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах туршлага хуримтлуулах зорилгоор энэ удаагийн дадлага сургуулийг зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top