Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт:  Дорнод аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.  

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, салхи баруун хойноос 6-11 м/с, 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Эргэнэ дэнж багийн “Шар тотгор” гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 40 км-т сумын төвөөс хойд зүгт 40 км-т / Иргэн Г-ын 5 ханатай 2, 4 ханатай 1 гэр, малын 20х20 метрийн хэмжээтэй хашаа, 2 тнн өвс, 100 шуудай тэжээл шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 05:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 40 км зам туулан 08:35 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны “Баянхошуу”-ны 32 дугаар гудамжинд иргэн Б-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар, Приус-41 загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 09:57 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:04 цагт 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 23 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:48 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Жанжин”-ы 24 дүгээр гудамжинд иргэн О-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 17:15 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “Баянгол”-ын 39 дүгээр гудамжинд иргэн О-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 22:12 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 22:20 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн “Цогт-Уул”-ын 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын ЗИЛ-130 загварын автомашин, 10 тонн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 22:18 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 22:24 цагт очиж 3 цаг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн 3 дугаар гудамжинд иргэн Н-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байнагэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 04:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 04:30 цагт очиж 1 цаг 30 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Говь” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус сумын Баянхангай багийн Засаг даргаар ахлуулсан иргэд, “Дорнын хүдэр” ХХК-ийн ажилтнууд ажиллаж 20:00 цагт унтраасан. Уг гал түймэрт 3000 га талбай шатсан.

4.Зам тээврийн осол:

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Жаргалант багийн “Чойгийн тохой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ 2 ачааны автомашин мөргөлдөж 1 хүн нас барсан тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 01:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид 55 км зам туулан 03:00 цагт очиход Монгол Улсын хилийн “Гашуун сухайт” боомтоос “Таван толгой” уурхайн чиглэлд зорчиж явсан “Энержи ресурс” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашинтай, “Норд бенз” загварын ачааны автомашин мөргөлдөж жолооч Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Модон завод гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 134 км-т, сумын төвөөс урд зүгт 36 км-т/ Тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ 10.29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 11.01-ний өдрийн 07:30 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг анх живсэн газраас Дарь-Эхийн хонхор гэдэг газар хүртэл завиар 58 км, 2 дугаар бүлэг голын эрэг дагуу автомашинаар 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:10 цагт түр зогсоосон. 11.02-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн. 

6.Мэдээлэл:

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн Хүр багийн “Зүүн намаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 153 км-т/Тус сумын харьяат малчин Э-ын 5 ханатай гэр 11.01-ний өдрийн 06:50 цагт шатсан. Мэдээллийг тус багийн Засаг дарга 11:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top