Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 6 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э,Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн О-н хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгт илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн  “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт иргэн Б-н 1 үхэр 2015.12.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь,

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн Зэлийн гол гэдэг газар малчин Г-н 1 адуу 2015.12.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.13-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

2. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Хөтөлд автобусны буудлын дэргэд иргэн Ү-ийн 94-13 УНП улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.18-ны өдрийн 18:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 7 дугаар гудамжийн 201 тоотод иргэн П-ийн 78-74 УНН улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.19-ний өдрийн 04:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.  

3.Техникийн холбогдолтой ослын талаар:

Химийн хорт бодисын осол:  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт 11 иргэн хорт хийнд хордсон тухай дуудлагыг 2015.12.18-ны өдрийн 10:08 цагт хүлээн авч ОБЕГ, ГСХ, АТА, НОБГ, СХД-ийн ОБХ-ийн албан хаагчид шалтгаан нөхцлийг тодруулахаар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж нас барсан иргэн Ө /39 настай, эрэгтэй/, Б /24 настай, эрэгтэй/, Л /23 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд, хордсон иргэн Э /46 настай, эрэгтэй/, Э /40 настай, эрэгтэй/, М /33 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, Ү /22 настай, эрэгтэй/, Д /22 настай, эрэгтэй/ нарыг Хордлогын яаралтай тусламжын үндэсний төвд шилжүүлэн өгсөн боловч иргэн Э /46 настай, эрэгтэй/, Э /40 настай, эрэгтэй/, М /33 настай, эрэгтэй/ нар биеийн байдал сайн байсан тул өөрсдийн хүсэлтээр эмнэлгээс гарсан, хэвтэн эмчлүүлж байгаа 5 иргэний биеийн байдал сайжирч байна.

Ахуйн осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан Банкны урд талын хатуу хучилттай авто замын ус зайлуулах сувгийн эвдэрхий төмөр таганд хүн хөлөө хавчуулсан байна гэсэн дуудлагыг 2015.12.18-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Б /19 настай, эрэгтэй/ хөлөө хавчуулсан байсныг гаргаж аймгийн ЯТТТ-д;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хараа” хүнсний дэлгүүрийн дэргэд дулааны шугамын худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 2015.12.18-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 автомашин ажиллаж иргэн М /29 настай, эрэгтэй/ 4 метр гүн худагт унасан байсныг гаргаж ГССҮТ-д  тус тус шилжүүлэн өгсөн.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top