1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 2-4 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. 5-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн “Жавхлант Харгуй” ХХК-ийн зуурмагны төхөөрөмжийн шүүгч шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:17 цагт очиж, 53 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлагийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 07:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:26 цагт очиж, иргэн М-ын 8х4 метрийн хэмжээтэй “Мужааны цех”-ийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Гаалийн 8 дугаар байрны дэргэд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 08:39 цагт очиж, хогийн цэг шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн Сургуулийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 11:19 цагт очиж, иргэн Д-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Модон завод” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 134 км-т, сумын төвөөс урд зүгт 36 км-т/Тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ 10.29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 11.02-ны өдрийн 08:00 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг багийн “Модон завод” гэдэг газраас “Дарь-Эхийн хонхор” гэдэг газар хүртэл завиар 58 км-т, 2 дугаар бүлэг голын эрэг дагуу явганаар 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон. 11.03-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
4.Мэдээлэл:
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Онгон багийн Майт хорооллын 3 дугаар гудамжинд иргэн З-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин 11.01-ний өдрийн 12:40 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 11.02-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР