Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 6-нд зарим газраар, 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 5-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2. Гал түймэр:

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн Мааньзавын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 06:58 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 07:00 цагт очиж иргэн Ч-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 39 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:38 цагт очиж иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Арвайн тал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 18 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км/ Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15.09 цагт очиж иргэн М-ийн “Волво ФМ-12” загварын ачааны автомашин шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах, 34 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:56 цагт очиж иргэн Г-ын 7х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн “Бичигтийн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 7.5 км, сумын төвөөс урд зүгт 7.5 км/-тАвтомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 17:57 цагт очиж иргэн З-ын “Истана” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Иргэний бүртгэл мэдээллийн төвийн баруун талд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 18:06 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:20 цагт очиж улсын дугааргүй, эзэмшигч тодорхойгүй “БМВ” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

 3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Цагаан Овоо баг “Сүүж булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 66 км, сумын төвөөс хойд зүгт 34 км/-тМалчин Э /38 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 11.02-ны өдрийн 18:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэлтсийн алба хаагч, сум дундын эмнэлгийн эмч, ар гэрийнхэн 11.03-ны өдрийн 14:10 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Сүүж булаг” гэдэг газраас зүүн урд зүгт “Хар тээг” гэдэг газар хүртэл 23 км-т, 2 дугаар бүлэг “Сүүж булаг” гэдэг газраас баруун хойд зүгт “Найман тооно”, “Шаравгын хоолой”, “Дугант” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон. 11.04-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, МУИС-ийн 2 дугаар байрны хойд талд байрлалтай 48 дугаар байр 13 давхраас тус байрны өргөтгөлийн 4 дүгээр давхарт хүн унасан тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4.5 км замыг туулан 12:54 цагт очиж иргэн Ю /73 настай, эрэгтэй/ 48 дугаар байрны 13 дугаар давхрын цонхоор үсэрч тус байрны 4 дүгээр давхрын өргөтгөл дээр унаж нас барсаныг 35 минут ажиллаж цогцсыг буулган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Модон завод” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 134 км-т, сумын төвөөс урд зүгт 36 км/ Тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ 10.29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 11.03-ны өдрийн 08:30 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг багийн Модон завод гэдэг газраас Дарь-Эхийн хонхор гэдэг газар хүртэл завиар 50 км-т, 2 дугаар бүлэг голын эрэг дагуу явганаар 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон. 11.04-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 6 дугаар гудамжинд автомашинд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 16:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 16:09 цагт очиж иргэн П /33 настай, эрэгтэй/ “Ниссан Тина” загварын автомашин, гараашийн ханатай хавсарч хавчуулагдсан байсныг 27 минут ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top