“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгууллаа

123484724_787615895140600_804865921005034763_o-6xf44j1u0x3r3roeve5x3gcpo06ujc595jt4e2os0u8-6xfy68cb9k7g0bw0jlr290njjv66irphataypuy4ytc.jpg

Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит бус 13 дугаар хуралдаанаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгуулж, ажиллах журмыг баталлаа.

 Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлнэ гэж заасны дагуу зөвлөлийн гишүүд ажиллах журмыг шинэчилсэн юм.  

Зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллана гэж НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top