Цэцэрлэгийн арга зүйч нарт танхимын сургалт зохион байгуулав

124052198_2819470508335560_1778371778589241530_o.jpg

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Боловсролын хэлтэстэй хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд цэцэрлэгийн арга зүйч нарт танхимын сургалт зохион байгууллаа.

Сургалтанд 32 арга зүйч хамрагдаж, гамшгийн тухай ойлголт болон гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэгээ дээшлүүлсэн юм.

Энэ үеэр Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны А/181 дүгээр тушаалаар баталсан “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр болон багшийн гарын авлагыг танилцууллаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top