1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи ихэнх хуганцаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн Зэвсэг гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 68 км, сумын төвөөс зүүн урд зүгт 8 км/-т “Бласт” ХХК-ийн харуулын байранд цахилгаан тогоо шатсанаас иргэн Э /54 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан тухай мэдээллийг 11.07-ны өдрийн 12:10 цагт /12:55 цагт/ аймгийн прокуророос хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид 15:24 цагт очиж гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоон ажилласан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1 дүгээр гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:24 цагт очиж иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй байшин дотор хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний 82 дугаар байр гал гарч байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 16:24 цагт очиж тус байрны агааржуулалтын хоолойд хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 33 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 18:30 цагт очиж иргэн Э-ын “Приус-30” загварын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Чингэлтэй 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.07-ны өдрийн 02:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах, 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:41 цагт очиж иргэн Б-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Улаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 10.22-ны өдрийн 16:00 цагийн орчим иргэн Т /40 настай, эрэгтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байр 280 тоотод оршин суугч/ сураггүй алга болсныг тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Засаг даргын Тамгын газрын жилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг 11.07-ны өдрийн 14:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын эмнэлгийн ажилтан, ар гэрийнхэн 1.07-ны өдрийн 14:05 цагаас эхлэн тус сумын “Улаан толгой”, “Цагаан цахир”, “Хар хясаа” гэдэг газруудаар 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:45 цагт зогсоосон.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Дэнж” хорооллын 1 дүгээр гудамжинд тус аймгийн харьяат иргэн А /22 настай, эмэгтэй/ 11.03-ны өдрийн 17:00 цагийн орчим найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.06-ны өдрийн 15:40 цагт тус сумын Цагдаагийн хэлтсийн жижүүрээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 11.07-ны өдрийн 09:00 цагаас эхлэн тус сумын Дархан-Уул багийн “Идэр”-ийн голын эрэг дагуу, “Дархан-Уул”-ын өвөр хэсгээр 19.5 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 18:10 цагт түр зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР