“Гэр бүлийн өдөрлөг” зохион байгууллаа

IMG_4955-2048x2048-1.jpg

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын эцэг эхийн зөвлөл, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангитай хамтран “Гэр бүлийн өдөрлөг, зөвөлгөөн”-ийг зохион байгуулаа.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэдийн амь нас, эд хөрөнгийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах хүнд хэцүү ажилд цаг наргүй зүтгэж, ажиллаж байгаа энэ цаг үед тэдний арыг  дааж, ачааг үүрч яваа аав, ээж, эхнэр хүүхдүүдэд нь баярлаж талархаж буйгаа илэрхийлэх, тэдний санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх, албаны өдөр тутмын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгох халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор тус өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн үеэр аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхэд бүрийг хайрлах, төлөвшүүлэхэд чиглэсэн “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”, “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Мөн Онцгой байдлын газрын 2020 оны бүтээн байгуулалтын ажлын тайланг танилцуулж, гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэж, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд гэр хороололд амьдардаг 14 алба хаагчдад тус бүрт нь 1тн нүүрс өгөх эрхийн бичгийг гардуулж, нэг айлд хүнсний дэмжлэг үзүүлэн, “Эцэг эх гэр бүлийн зөвлөл”-өөс өдөрлөгт ирсэн 2 алба хаагчийн ээжид гарын бэлэг гардууллаа.

Түүнчлэн өдөрлөгт оролцогсод хоёр төрлийн тэмцээнээр авьяас чадвараа сорьсон юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top