Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийгмийн хамгааллын хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Аврагч, гал сөнөөгчдийн амь насны даатгалын хэмжээг энэ онд 33 сая төгрөг болгон нэмэгдүүлээд байна. Мөн найман албан хаагчийг нөхөн сэргээн эмчилгээнд 20,6 сая төгрөг, гурван ахмад настанд 2,5 сая төгрөгийн тусламж, тэтгэмжийг олгожээ.
Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хүрээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, өнгөрсөн баасан гарагт ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн үйлчлэгч С.Цэвээнхүүд таван ханатай гэр олголоо.