Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт эхлээд байгаа энэ үед бага насны хүүхдийг  харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, хараа хяналтаа дээшлүүлэхийг эцэг эх,  асран  хамгаалагч нарт нь анхааруулж байна.

Хүүхдүүд түлэгдэж гэмтэх, зам тээврийн осол, гал түймэр, ахуйн осолд өртсөөр байна. Энэ онд гэхэд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, хүүхдийн санамсар, болгоомжгүй үйлдлээс шалтгаалан бага насны хүүхэд гал түймэрт өртөх, түлэгдэх, зам тээвэр, ахуйн осолд өртөх, гол усанд осолдох тохиолдол ихэнх хувийг эзэлж байна.

Нэгэн харамсалтай жишээ дурдахад эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас шалтгаалан 2015.12.13-ны өдөр  Булган аймгийн Булган суманд 8 настай, эрэгтэй хүүхэд гэрийнхээ хашаан дотор байсан хураалттай түлшний модонд даруулан амь насаа алдсан тохиолдол гарсан.

Иймд, нийт эцэг эх, асран хамгаалагчдад анхааруулахад бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг анхааруулж байна.

content_baby-toys

scroll to top