Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Бүх нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их Нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд Монгол Алтайн уулсаар, 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас, 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14, 16-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 32 дугаар хороо, Баруунтуруунд иргэн уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 10:11 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 19.5 км замыг туулан 10:28 цагт очиж иргэн Э-гийн “Төгс Бүтээмж” ХХК-ийн 36х14 метрийн хэмжээтэй уурын зуухны дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 13 дугаар хороо Ховд гол багийн задгайд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 14:25 цагт хүлээж авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 09:20 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Ширхэнцэг багийн 2 дугаар гудамжинд иргэн О-гийн хашаа, модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 11:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 14:27 цагт очиж “Баян-Цамбагарав” ХХК-ийн 40 тонны чингэлэг дотор эд зүйлс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум. Бүргэдэй багийн Найрамдлын 1-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 08:56 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 09:17 цагт очиж иргэн Б-ийн 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, Ар согоотын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 13:52 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 14:02 цагт очиж иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Арвайхээр. Хүйс толгой багийн 124 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 14:33 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:36 цагт очиж иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Дунд сайхан багийн “Дунд сайхан”-ы 5А дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 21:23 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:27 цагт очиж иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 39 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top