Гал түймэрт бага насны хүүхэд өртсөөр байна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүүлийн үед гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр ихээр гарч иргэд угаартах, амь нас алдах, эд хогшил, гэр, орон байраа шатаах, гэр оронгүй болох эрсдэл гарсаар байна.
Зөвхөн нийслэлийн хэмжээнд гарч байгаа гал тйүмрийн шалтгаан нөхцлийгавч үзвэл нийт галын 64 хувийг ил задгай хог, өвс шатсан, 10 хувь нь цахилгаан ашиглалтын буруугаас, 7 хувь нь пийшэн зуух, яндангийн цоонолтоос үүссэн гал түймэр эзэлж байна.

Иргэд Та бүхэн, гал түймрийн аюулаас үр хүүхэд, гэр орон, эд хогшлоо хамгаалахын тулд, пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт орхихгүй, цоожлож үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Энэ онд гэхэд 2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 4377 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж гал түймрийн аюулд 34 хүн түлэгдэж гэмтсэнээс 10 нь хүүхэд байна. Гал түймрийн улмаас 50 хүн нас барсаны 12 нь бага насны хүүхэд байгаа юм.

2hmeiy9

scroll to top