Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-ний өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас, 16-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 14, 16,17-ны өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 17-ны өдөр нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 22:16 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 10:21 цагт очиж, иргэн Ц-ын “Сонота 6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан..

Өвөрхангай аймаг, Арвайхээр. Өлзийт багийн 8 дугаар гудамжинд иргэн Д-ийн 6х7 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:59 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Сант сум. Майхан багийн “Наадмын талбай”-н хяналтын цэгт иргэн Н-ын “Сонота-6” загварын суудлын автомашин 11.12-ны өдрийн 23:15 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 23:55 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргийн Тамгын газрын алба хаагчид тухайн галыг унтраасан тухай мэдээллийг сум дахь Цагдаагийн хэлтсээс аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

2. Өндрөөс аврах ажиллагаа:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн 50 орчим метрийн өндөртэй яндан дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 11:14 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 14.5 км замыг туулан 11:28 цагт очиж, аврах ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Б /30 настай, эрэгтэй/ согтуугаар үйлдвэрийн яндан дээрээс аврах давцан дээр унаж баруун хөлөө хугалсаныг ГССҮТ-д шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top