Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 17,18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон Арц богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Сургууль”-ийн 1 дүгээр гудамжид иргэн М-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 14:08 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр багийн “Өнөр хороолол”-ын 10 дугаар гудамжинд иргэн С-ийн 10 тн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 20 км зам туулан 16:30 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ажилчин” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 21:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 22:02 цагт очиж 38 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Эрүүл мэндийн төвийн цахилгаан хуваарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 03:25 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 03:31 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 75 км-т,Ө- 47°00’00”, У-116°16’12/// 11.13-ны өдрийн 08:41 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргааас тодруулахад “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилчдад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 11.13-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 10 км зам туулан 13:24 цагт очиж /нэр, нас тодорхойгүй/ удаж муудсан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.

5.Мэдээлэл:

Увс аймгийн Өлгий сумын Хулст нуур багийн “Бэлийн хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т/ Иргэн Б-ийн УАЗ-469 загварын автомашин, 5 ханатай гэр 11.13-ны өдрийн 13:30 цагт шатсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 15:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top