Эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүллээ

125310011_2826779764271301_24195523742011303_n.jpg

Коронавируст халдварын хүн амын дунд тархах эрсдэлийн түвщин нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын 2020 оны 34 дүгээр хурлын тэмдэглэл, Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалын дагуу  Сүхбаатар дүүргийн түвшинд коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийлээ.

  Үнэлгээ хийх ажлын хэсэгт Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Замын Цагдаагийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Боловсролын хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож эрсдэлийн түвшинг тодорхойлоход “Өндөр” эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байна.

Тиймээс дүүргийн Онцгой комисст эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргүүллээ гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top