Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 11 дүгээр сард үйлдэгдэх байсан бүх нислэгүүдийг цуцлаад байна. Энэ сард 10 удаагийн нислэгээр 1980 иргэнийг эх орондоо авчрахаар төлөвлөөд байсан.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар гадаад улс орнуудаас нийт 27100 гаруй иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орондоо авч ирсэн.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу 11 дүгээр сарын үлдсэн Сөүл-Улаанбаатар, Франкфурт-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн долоон нислэгийг цуцлах шийдвэрийг гаргалаа. Тусгай үүргийн нислэгээр ирэхээр тийзээ худалдаж авсан иргэдэд анхааруулахад, нөхцөл байдал намжсаны дараа эх орондоо ирэх боломжтой, тасалбар хүчинтэй гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.
Цуцлагдсан нислэгүүд 12 дугаар сард хийгдэх эсэх нь хараахан тодорхойгүй байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.