Иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг уриалав

44D7F3B7-F05E-43B7-B9DE-0C73BD96E2F7.jpeg

“Ковид-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт, мөн хорооны “Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрт ойр байрлах шинжилгээний төвд сайн дураар очиж үнэ төлбөргүй шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа.

Мөн Эрүүл мэндийн яамны 119, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 80086928 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна.

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд ард иргэд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 1111 дугаарын утсанд холбогдох, эсвэл 1111@gov.mn, e-mongolia.mn, 11-11.mn хуудсаар санал, хүсэлтээ ирүүлж болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

scroll to top