Таван ханатай гэр олгов

125186713_2826552340923391_7127000263943088085_n.jpg

  Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд анги, салбарын гаргасан судалгаан дээр үндэслэн Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлагч Б.Отгонбазарын гэр бүлийг таван ханатай өргөө цагаан гэртэй болголоо.

Aхлагч Б.Отгонбазар нь Онцгой байдлын албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр Гал унтраах техникийн олон төрөлт спорт болон гар, хөлбөмбөгийн спортоор хичээллэн, аймаг, бүс, албаны хэмжээнд зохион байгуулагддаг спортын тэмцээнд тогтмол амжилттай оролдог тамирчин аврагч юм гэж  Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top