1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. 1-3 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21, 22-нд тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2. Гал түймэр:
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн “Тариалангийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км-т, сумын төвөөс урд зүгт 7 км-т/ Тус сумын “Намнангийн-Ар” гэдэг газраас Тариалан сумын чиглэлд иргэн Г-ын жолоодож явсан “Хино Рэнжер” загварын дунд оврын ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 23:56 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн “Тариалангийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 00:07 цагт очиж, 26 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 03:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 03:37 цагт очиж, иргэн Б-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Бор хаат” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ Малчин Б /43 настай эрэгтэй/ 11.18-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ хониндоо явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.18-ний өдрийн 22:39 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн мөн өдрийн 23:57 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто таун” хотхоны 209 дүгээр байрны 14 дүгээр давхарт бага насны хүүхэд тагтан дээр ганцаараа байна, хаалга нь түгжигдсэн орж чадахгүй байгаа тухай дуудлагыг 11.18-ны өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 5 км замыг туулан 13:50 цагт очиход иргэн М-ийн охин О /1 настай, эмэгтэй/ тагтан дээрээ байсныг цонхоор орж хаалгыг онгойлгон ээж Т-д хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР