Орхон аймгийн Онцгой байдлын газар Тэргүүний хамт олноор шалгарав

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдпыг дээшпүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагуудыг тэргүүлсэн анги, байгууллагуудыг шалгарууллаа.

Нийслэлийн хүрээнд, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр даргатай нийслэлийн Онцгой байдлын газар, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд, онцгой байдлын хурандаа Г.Ганбаатар даргатай Орхон аймгийн Онцгой байдлын газар “Тэргүүний хамт олон”-оор шалгарлаа.

9X1A0774

Дэд байрт онцгой байдлын хурандаа Б.Баттулга даргатай Увс аймгийн Онцгой байдлын газар, гуравдугаар байрт онцгой байдлын хурандаа А.Ганжаргал даргатай Дорноговь аймгийн Онцгой байдлын газар,  тусгай байрт онцгой байдлын хурандаа Д.Ариундалай захирагчтай Уул уурхайн аврах анги, онцгой байдлын хурандаа Н.Тѳмѳрбаатар даргатай Тѳв аймгийн Онцгой байдлын газар, онцгой байдлын дэд хурандаа Д.Бэхбаяр даргатай Ѳвѳрхангай аймгийн Онцгой байдлын газар тус тус шалгарлаа.

9X1A0786

9X1A0797

scroll to top