Гэртээ байхдаа болон гаднаас орохдоо анхаарах зүйлс

.jpg

Иргэн та шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарсан бол орж ирэхдээ үедээ юуг анхаарах талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг бэлтгэснийг хүргэж байна.

ГЭРТЭЭ ОРОХ ҮЕД

  • Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
  • Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
  • Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
  • Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
  • Гараа савандаж угааж, халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
  • Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
  • Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх

ГЭРТЭЭ БАЙХ ҮЕД

  • Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
  • Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
  • Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
  • Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх
  • Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

scroll to top