Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах, урамшуулах журмуудыг шинэчлэн батлуулав

-цаг-65-ok.mp4_snapshot_00.41.585-6swibxutn49n6o7x5dd9swji0i4gbyjv8y148x5g18g-702x336-1.jpg

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс гамшиг судлалыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын дорвитой бүтээл туурвих идэвх санаачлагыг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулах, урамшуулах зорилгоор  ОБЕГ-ын даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/261 дүгээр тушаалаар “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах журам”, “Эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад урамшуулал олгох журам”-уудыг батлууллаа.

Эдгээр журмуудыг ОБЕГ-ын даргын 2010 оны 221 тоот тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулах журам”, “Судалгаа шинжилгээ хийж ном гарын авлага гаргасан, туршилт зохион бүтээх ажил гүйцэтгэсэн орон тооны болон гэрээгээр ажиллагсдад урамшуулал олгох журам”-ыг хүрээлэнгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилсэн юм.

Шинэчлэгдсэн журмаар  судлаачдын бүтээлийг үнэлэх, дүгнэх үзүүлэлт, шаардлагыг бүтээлийн төрөл тус бүрээр нарийвчилж, журмын хамрах хүрээг өргөжүүлж, шалгаруулалтанд нэр дэвшүүлэх боломжтой эрдэм шинжилгээний бүтээлийн төрлийг нэмэгдүүлж, шилдэг бүтээлийн эзэнд олгох шагналын хэмжээг өсгөсөнөөрөө онцлог.

Эдгээр журмууд нь эрдэм шинжилгээний ажлыг чанартай зохион байгуулах, тус салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудын ур чадварыг сайжруулах, тэдгээрийн ур чадварт нь тохирсон урамшуулал олгох чиглэлд баримтлах үндсэн баримт бичиг болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top