Дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ “Нийгмийн Ардчиллын Төлөө” цомын эзэн цом хүртлээ

Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн шилдэг төлөөлөл болж, өөрийн ажиллаж буй салбартаа тэргүүлж яваа онцлох хүнийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулан урамшуулах зорилготой “Алтан сарнай-2013” оны тэргүүн наадмыг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос 13 дах жилдээ “БИД НЭГ МОНГОЛ” уриатайгаар зохион байгууллаа.
Тус наадмын үеэр “Нийгмийн Ардчиллын Төлөө” цомоор галд хашигдсан 3 хүний алтан амийг авран хамгаалсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 65 дугаар ангийн дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ шагнагдлаа.
Онцгой байдлын дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04:36 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 18-875 тоотод гал түймэр гарч байхад нь иргэн Амартүвшин, Цэнгэлмаа, Гаасүрэн нарыг гал түймрээс эсэн мэнд гарган авч амь насыг авран, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.
Дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 65 дугаар ангид гал сөнөөгчөөр зургаа дахь сардаа ажиллаж байгаа бөгөөд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын  дуудлаганд 10 гаруй удаа гарч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 10 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг гал туймрийн аюулаас авран хамгаалжээ.
Мөн тэрээр энэхүү баатарлаг үйлсээрээ “ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонины хамтран зохион байгуулсан “Энэ цагийн эгэл баатрууд 2013” санал асуулгад  нэр дэвшиж байсан юм.
0039
scroll to top