Онцгой байдлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэв

Онцгой байдлын салбарт энэ онд  аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

Мөн энэ онд Австри Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх,  тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж 12 тэрбум төгрөгийн өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл эхнээсээ нийлүүлэгдээд байна.

Дээрхи хөрөнгө оруулалтууд нь хийгдсэнээр Онцгой байдлын албаны чадавхи өмнөх жилийнхээс даруй 2,3 дахин өссөн нь томоохон үзүүлэлт болж байна. 

Албан хаагчдын нийгмийн хамгааллын чиглэлээр:

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийгмийн хамгааллын хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпорацийн хооронд 2015-2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд Онцгой байдлын албаны 300 гаруй албан хаагч орон сууцаар хангагдах юм.

scroll to top