Онцгой байдлын ерөнхий газар “Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн”-ээр шалгарав

Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” жил бүр Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд гар бие оролцож, улс төр, хүмүүнлэг, нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалтын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулсан хувь хүн, албан байгууллагыг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг бөгөөд 2013 оны санал асуулгад 100 орчим байгууллага, иргэн нэр дэвшсэнээс Онцгой байдлын албаны албан хаагчид “Шилдэг  хүмүүнлэгийн үйлстэн” номинацид нэр дэвшиж, тодорлоо.
Онцгой байдлын албаны албан хаагчид 2013 онд 4467 гаруй удаагийн аюулт үзэгдэл, ослоос 2032 эрдэнэт хүний амь нас, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 25.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, ийнхүү хүмүүнлэгийн үйлстнээр шалгарсан юм.
Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадралд гардуулан өгч, баяр хүргэлээ.
Мөн “Шилдэг  хүмүүнлэгийн үйлстэн” номинацид Дотоодын  цэргийн 805 дугаар ангийн харуул, ахлах ахлагч Б.Алтан, дэд ахлагч Ч.Анхбаяр нар мансардтай хоёр давхар байшингийн дээвэрт гал гарч байсныг илрүүлж, тус байранд оршин суух нийт зургаан хүний амийг аварсанаараа, УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны Вагон ашиглалтын депогийн харьяа Сайншанд техник үйлчилгээний газрын ажилтан Г.Төгсбаяр өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад айл шатаж байхыг харж, хоёр айлын таван хүний амийг аварч дээрх номинацид нэр дэвшин давхар шагнагдсан юм.
0031
scroll to top