Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагааг өргөтгөн Удирдлагын шинэ байрыг ашиглалтад орууллаа. Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй тус барилгыг орчин үеийн техник хэрэгслээр тоноглон, холбоо мэдээллийн системийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Илүү эрсдэл бүхий зургаан аймгийн зургаан суманд аврах, гал унтраах анги шинээр байгуулах зэрэг бүтэц зохион байгуулалтын томоохон шинэчлэлүүдийг хийж байна. 2015-2016 онд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Завхан, Хэнтий аймаг, Багахангай дүүрэгт нийт 9 аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил хийгдэж байна.