Эмч, эмнэлгийн ажилтнуудыг сургаж дадлагажууллаа

127027654_376696816952894_4601003377199554297_n.jpg

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Шуурхай бүлэг “Ковид-19” цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, голомтыг хумих, хязгаарлах үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Орхон аймагт ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг түшиглэн коронавируст халдвар авсан иргэдийг эмчлэх 30 ор дэлгэн, эмнэлгийн нөөц материал, хэрэгслийн бэлэн байдлыг хангуулаад байна.

Мөн коронавируст халдвартай иргэнийг эмчлэх найман багийн 32 эмч, эмнэлгийн ажилчныг дадлагажууллаа. Ажлын хэсэгт  ЗТХЯ, ОБЕГ, ХӨСҮТ, “УБТЗ” ХНН-ын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top