Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар болон Дорнодын тал нутгаар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12 дугаар сарын 1-ний өдөр нутгийн зарим газраар, 2, 3-ны өдөр нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 14 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:43 цагт очиж, иргэн М-ийн “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 16:39 цагт очиж, иргэн Э-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн 5х6 метрийн хэмжээтэй өрөөний хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 19:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 19:54 цагт очиж, иргэн Н-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, таазны хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6/Б хэсгийн 17-1 тоот Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 01:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2.4 км замыг туулан 01:04 цагт очиж, иргэн И-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн 7 дугаар гудамжны иргэн С-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.29-ний өдрийн 04:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 04:40 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Элгэн багийн Хонгил гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т/Тус сумын харьяат малчин Г /26 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 11.28-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаж, явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:30 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.29-ний өдрийн 00:45 цагт “Хонгилын уул” гэдэг газар /гэрээс нь 5 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top