Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Хөвсгөлд аймгуудад бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор цас, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 5, 6-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 10:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:17 цагт очиж иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Эх-Амын 24 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 10:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:20 цагт очиж иргэн Б-ын “Пажеро” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 14:35 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 14:44 цагт очиж иргэн Ө-ын 9х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 21:57 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 22:11 цагт очиж иргэн Ч-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн Уурхайн зам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 5 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км/-т Зам тээврийн ослын улмаас автомашины эд ангид хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:23 цагт очиход “Тоёота Креста” загварын, “Фотон” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөс суудлын автомашины жолооч Т /19 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/, иргэн Ш /17 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсныг 4:30 цаг ажиллан цогцсыг гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top